Зуслангийн таван байршилд газар өмчлүүлнэ

Нийслэлийн өмчийн харилцааны газраас зуслангийн газар өмчлөх гэж буйтай холбогдуулан таванбайршлын газрын зургийг танилцууллаа.

Эхний ээлжиндЧингэлтэй дүүргийн Жигжид, Яргайт, Сүхбаатар дүүргийнАрхустай, Цолмон, Цээнэ гэсэн таван аманд өмчлүүлэх юм байна.

Иргэд өргөдлөө дүүргийнхээ өмч газрын харилцааны албанд өгөх аж. Ойн бүсэд, усны бүсэд газар өмчлүүлэхгүй зэрэг асуудал байгаа учраас сайн судалж байж газар өмчлөлийн асуудлыг эхлүүлэх гэнэ.

Энэхүү зуслангийн газрыг “Гэр бүл”-ийн зориулалтаар газар өмчилсөн иргэд өмчлөхгүй гэдгийг анхааруулллаа.Хуульд ганцхан удаа газар өмчилнө гэж заасан байгаа гэдгийг иргэд санах хэрэгтэй. Энэ сардаа багтааж дээрх ажлыг эхлүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ