Дахин төлөвлөлтийн эхний орон сууц 50-80 сая төгрөгийн үнэтэй

Нийсэлд гэр хорооллыг орон сууцжуулах төслийн ажил эрчимтэй үргэлжилж, эхний барилга эздээ хүлээн авахад бэлэн болжээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орших Ханын материалын орчмын 20 гаруй айл өрх, үйлчилгээ эрхлэгчид газраа чөлөөлснөөр удахгүй шинэ байрандаа орох гэж байна. Тус барилгыг ирэх сарын 01-нд бүрэн ашиглалтад хүлээлгэж өгөх гэнэ.
Энэхүү 168 айлын орон сууц нь 35-58 ам.метр талбайтай, дөрвөн төрлийн сонголттой бөгөөд нийслэлээс дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж өгсөн учир 50-80 сая төгрөгийн үнээр борлуулах аж.
Тухайн үед үйлчилгээ эрхэлж байсан иргэдэд тэр үеийнх нь хэмжээний үйлчилгээний талбайг олгохын зэрэгцээ эдгээр иргэдэд орон сууцыг хямдралтай үнээр өгөх юм байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны хүрээнд энэ оны нэгдүгээр улирлаас ирэх оны дөрөвдүгээр улирал гэхэд 2000-4000 орчим айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ