Энэ сард дахин хоёр автозамын хязгаарлалт хийнэ

Нийслэлд тавигдаж байгаа замууд борооны ус зайлуулах шугамтай болох нь замын насжилт уртсах, эдийн засгийн болоод бусад олон давуу талтай билээ. Тиймээс ч сүүлийн үед зам дээр борооны ус тогтох асуудал үүсэх нь харьцангуй багассаар байгаа.

Тэгвэл энэ удаа нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, бидний нэрлэж заншсанаар гутлын 22-р дэлгүүр, Жигжиджавын гудамж орчмын борооны ус зайлуулах шугам сүлжээний засварын ажлыг гүйцэтгэхээр боллоо.Тус ажлын хүрээнд “Жи мобайл”-аас “Бодь” цамхагийн уулзвар хүртэл 130 метр газарт шугам угсралтын ажлыг хийх тул энэ сарын 12-19 өдрүүдэд замын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.

Мөн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжны зам, гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа. Гүүрийн цутгалтын ажил өнөөдрөөс эхлэх бөгөөд энэ сарын 20-ны өдрөөс 10 хоногийн хугацаанд ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Тиймээс иргэд та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой оролцож, ажил, амьдралдаа нийтийн тээврийг сонгон үйлчлүүлэхийг санал болгож байна.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ