Гепатитын багийнхан Монголд ажиллаж байна

ДЭМБ-ын НДББ-ийн ХДХВ, ДОХ, БЗДХ, гепатитын багийн ахлагч Др.Ийнг-Ру Ло, гепатитын асуудал хариуцсан мэргэжилтэн Николас Волш, АНУ-ын ӨХСТ-ийн гепатитаас сэргийлэх салбарын дарга Жефри Бэкэт нар манай улсад 9 дүгээр сарын 7-18-ны өдрүүдэд ажиллаж байна. Тэд манай мэргэжилтнүүдтэй хамтран ХӨСҮТ-ийн Вируст гепатитын тандалт, Нэгдсэн лаборатори,Халдвартын клиникийн үйл ажиллагаа, “Интерферон альфа” элэгний хувийн эмнэлгийн үйл ажиллагаа, Хавдар судлалын үндэсний төвийн бүртгэл, мэдээлэл, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Элэг шилжүүлэн суулгах төв”-ийн үйл ажиллагаатай танилцах ба Монголын элэгний эмгэг судлалын холбооны гишүүдтэй уулзаж, Өвөрхангай аймаг, тус аймгийн нэг суманд ажиллах гэнэ.

Дашрамд дуулгахад, ЭМЯ-д Шуурхай удирдлагын төв байгуулагдаж байгаатай холбоотойгоор ажлын хэсэг гарч “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, эрсдэлийн үеийн мэдээлэл харилцаа холбооны журам”-ыг шинэчлэн боловсруулахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ