11 хороололд зөвшөөрөлгүй барилга барин, сүрдүүлэн танхайрав

Компанийн нэр нь үл мэдэгдэх хэсэг бүлэг хүмүүс өчигдөр буюу 9-р сарын 11-ний өдөр 11 дүгээр хорооллын 5-р байрны урд талд хашаа барин хүүхдийн цэцэрлэг нэрийдлээр оффис, худалдаа үйлчилгээний барилга барьж эхэллээ. Газрын албанаас холбогдох мэргэжилтэн ирж барилгын ажлыг зогсоохыг шаардсан ч мэргэжилтэн явсны дараа дахин барилгын ажлыг эхлүүлэв. Тус барилга нь 5-р байрнаас 2м хүрэхгүй зайтай баригдах ба тус газрын доогуур 11 хорооллын дулааны магистрал шугам болон бохирын хоолой байрладаг.
Оршин суугчдын саналыг авалгүйгээр тус барилгын ажлыг эхлүүлсэн ба хамгаалагчид гэх 25-35 насны 10 орчим залуучууд оршин суугчдыг хөөн, сүрдүүлэн танхайрсан ба видео бичлэг хийсэн оршин суугчдын гар утас, камерыг хүчээр авав. Мөн зарим оршин суугчдад “Дансаа өгчих” хэмээн мөнгө амласан байна.
www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ