20 жилийн турш өгзгөө томруулсаар 1.52 метр өргөн болгожээ

АНУ-ын Майамид амьдардаг 42 настай Татьяна Уильямс төгс биетэй болох гэж 100 мянган доллараа, бас амьдралынхаа 20 жилийг зарцуулжээ.

Тэр хөхөө томруулж, эрүү болон хацартаа имплантат суулгасан, мөн лазерын залуужуулах аргыг ч туршсан. Гэхдээ тэр өгзгөндөө хамгийн их мөнгөө үрсэн. Одоо түүний өгзгөнд бараг 8 кг силикон шахсан байгаа. Татьяна хэдэн сар болоод л дахиад силикон шахуулдаг гэнэ.
"Өмнө нь миний өгзгийн хэмжээ 63 см байсан, одоо 152 см. Би хэдэн удаа тариа хийлгэснээ мартсан, тоогоо алдсан" гэж транссексуал Татьяна ярьж байна. Түүний жинхэнэ нэр нь Кори Уильямс аж.

Тэрбээр хууль бус эмнэлэгт 100 гаруй удаа тариа хийлгэж байж, мөрөөдлийнхөө өгзөгтэй болсон. Зарим найз нь үүнээс болж нас барсныг тэр мэддэг ч сүүлийн 20 жилийн турш зорилгоосоо ухарсангүй. "Хар зах дээр мэс засал хийлгэх их эрсдэлтэй. Үхэж ч магадгүй. Хүмүүс нас барж, тахир дутуу болохыг би нүдээрээ харсан. Гэхдээ үнэ нь олон дахин хямд тул гоо сайхны төлөө эрсдэлтэй алхам хийдэг" гэж Татьяна өгүүлэв. Яагаад гэвэл хууль бус эмнэлэгт заримдаа зориулалтын бус силикон хэрэглэдэг юм байна. Татьяна "Надад Ким Кардашианы бие их таалагддаг. Эмэгтэй хүн яг тийм байх ёстой" гэж мэдэгдлээ.
Түүнийг хүмүүс Ники Минажтай адилхан гэдэг. Үнэндээ тэр Никийг алдаршихаас өмнө гоо сайхны мэс засал донтсон билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ