Би нууц амрагтаа хайртай

Би энэ сайтыг уншдаг зарим зүйл дээр санал бодлоо ч илэрхийлэх дуртай. Өнөөдөр өөрийн сэтгэлийг байнга зовоодог нэгэн нууцаас та бүхэнтэй хуваалцмаар байна. Мэдээж хүмүүс намайг муу муухайгаар хэлж харааж зүхэх л байх гэхдээ би хэн нэгэнтэй энэ нууцийг хуваалцмаар байна.Хэнд ч хэлж зүрхлэхгүй бас болдоггүй нууцаар хайрладаг инээсэн ч уйлсан ч түүнийгээ хүнд хэлж болдоггүй нууц хайр байна гэдэг нэгэн бодлоор сайхан ч нөгөө талаас үнэхээр хэцүү. Салах гээд салж чадахгүй энэ учралыг яалтай ч билээ дээ.
Би гэр бүлтэй тэр ч бас бид уулзаад бараг 3 жил болж байна. Одоо нэг л сонин хөндийрөөд байх шиг байна. Тэр нь ч дээр биз тэр надад хайртай гээд эхнэрээсээ салж хамт амьдрахыг хүссэн харин би дотроо хичнээн их баярлаж хайртай хүнтэйгээ хамт байхыг хүссэн болооч би зүрхлээгүй хүүгээ бас түүний хүүг өнчирүүлэхийг хүсээгүй.Ингээд бид дахин нууцууд хэвээрээ үлдсэн. Миний нөхөр надад хайр халамжтай зөөлөн ханддаг байсан бол би юу гэж өөр хүнээс хайр хүсэх вэ дээ хэмээн өөрийгөө заримдаа өмөөрдөг.
Заримдаа би нөхрийгөө нууц амрагтай байгаасай тэгүүл амар гэж ч хүсэх юм. Ер нь хүн яагаад өөр хүнтэй уулзаж нууц амрагтай болдогийг би зөндөө олон удаа бодож дүгнэлт хийсэн. Бүсгүйчүүд намайг үзэн ядаж хараан зүхэх байх даа гэвч юуг ойлгоосой гэж хүсэж нь гэхээр нөхрийгөө надаас холдож нууц амрагтай боллоо гэж битгий хараан зүх чи түүнийг өөрөөсөө холдуулж хайр халамжаар дутаасан болохоор өөр хүнээс түүнийг хүсээд явдаг юм байна шүү. Мөн эрчүүд эхнэрээ хайраар дутааснаас болоод тэд холддог юм байна. Энэ үнэн шүү.
Нууц амрагууд бузар булай биш яагаад гэвэл бусдаас авч чадаагүй тэр хайрыг тэр жаргалыг авах гэж тэмүүлсэн тэмүүлэлийнхээ төлөө л бусдад ад үзэгддэг юм байна.Гэхдээ энэ би сайн зүйл биш л дээ. Би нөхөртөө хэлдэг чи надад баригдаж сэтгэлд сэв хийчихгүй бол өөр хүнтэй уулзаж явж болно гэр бүлээ сүйтгэж болохгүй учир нь чи миний өмч биш гэж хэлдэг тэр нь ч дээр хүнийг их хорих тусам улам цааш холлдог юм байна. Тэр хайртай л бол эргээд ирнэ хамгийн гол нь амгамжиж хадаагүй байж буруу өгөх хэрэггүй байна лээ.
Би нууц амрагтаа хайртай түүнтэйгээ байхад дэндүү жаргалтай байдаг юунаас ч айхгүй тайван байж чаддаг. Тэр л надад аз жаргал. Гэхдээ энэ нүгэл гэдгийг мэдсэн ч би ганцхан нөхрийнхөө өмч биш. Тиймээс нэг л удаа амьдрах хорвоод яагаад хоёр эр хүнд хайраа хувааж болохгүй гэж. Би нууц амрагийнхаа эхнэрийг өрөвддөг бас үзэн яддаг. Учир нь тэр надад нөхрийгөө алдчихаад хайхраагүй. Миний хайртай хүнийг тэр хайрлаагүй болохоор би үзэн яддаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ