Цэцгэн мандал дээр машинаа зогсоосон жолоочийн эрхийг хоёр жилээр хасав

Есдүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт нэг наст цэцгийн хүлэмж дээр машинаа зогсоож, зөрчил гаргасан жолоочид Нийслэлийн Замын цагдаагийн газраас хариуцлага тооцсон талаар олон нийтэд мэдээлжээ. 4506 УНУ улсын дугаартай приус маркын машины жолоочийгМонгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу, Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.е заалтыг зөрчиж ногоон байгууламж устгасан үйлдэлд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилээр хассан байна. Мөнсүйтгэсэн ногоон байгууламжийг тухайн жолооч сэргээх үүрэг өгчээ. Нийслэлийн Замын цагдаагийн газраас хариуцлага тооцсон энэ асуудлыг бусад жолооч нарт ч анхааруулга болох учиртай гэж үзэж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ