Улсын цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаан болно

Өнөөдөр буюу есдүгээр сарын 14-нд улсын цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаан болох гэж байна.

Хилчдийн баярт зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн намар цагийн нээлтийн барилдаан өнөөдөр 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Эрхэм бөхчүүд, үзэгчид, хилчид та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урья.

Сонирхуулахад, Наадмаас наадмын хооронд Монгол бөхийн өргөөнд болдог заалны барилдааны өнгөрсөн жилийн нээлтийн барилдаан 9-р сарын 22-нд болж, улсын заан Ч.Санжаадамба түрүүлж байсан билээ. Тус барилдаан Монгол бөхийг Гиннест бүртгүүлсний хоёр жилийн ойд зориулагдан зохион байгуулагдаж байсан бол Гиннес бүртгүүлсний гурван жилийн ойн барилдаан 9-р сарын 28-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ