Шведийн судлаачид урт наслахын хуулийг нээжээ

Хүн урт наслахын тулд аль болох бага цагийг суугаа өнгөрүүлэх шаардлагатай гэж тэд нотлож байна. Зогсоо байх нь оффисын суудалдаа болон машины жолооны ард ажлын өдрийг өнгөрүүлсний дараа янз бүрийн биеийн дасгал хийхээс илүү хүчтэй эрүүлжүүлэх нөлөө үзүүлдэг болж таарч байна.
Суух юмуу хэвтэх нь хромосомыг элэгдлээс хамгаалах телометрийн уртыг богиносгодогийг «British Medical Journal» сэтгүүлд нийтлэгдсэн баримт харуулж байна.Теломер урт байх тусам, хүн урт насладаг хэмээн үздэг юм.
Хотын гадна гарахдаа ч машинаар явах зэрэг улам их газар авч буй суугаа байдал аюултай болохыг Стокгольмын эрдэмтэд сэрэмжлүүлж байна.
Зарим нь зургаан сарын турш биеийн янз бүрийн ачаалалтай дасгал хийсэн илүүдэл жин бүхий бага хөдөлгөөнтэй настай хүмүүсийн цусанд хийсэн шинжилгээ нь бага хугацаагаар ч суудаг хүмүүсийнхээс теломер нь илүү урт байсныг тодорхой харуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ