Эхнэр нь жирэмсэн болохоор эр хүний дуршил буурдаг юм уу?

Сайн байна уу би та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм. Гэр бүл чинь хажууд чинь байхад та ганцаардан даарч орон дотроо уйлж үзсэн үү? Би яг ийм байдалд орчихлоо. Сүүлийн үед бүр их давтагдах боллоо. Би нөхөртэйгөө суугаад 5 жил болж байна. 4 настай охинтой одоо 6 сартай жирэмсэн. Нөхөр маань анх намайг маш их харддаг байсан.
Бас би өөрөө сексийг өдөр болгон хийхээс илүү чанартай сайхан сексийг хүсдэг байлаа. Харин тэр өдөр бүр хийхийг шаарддаг. Түүнээс болж маш их хэрүүл гарна. Гэтэл сүүлийн үед нөхөр маань намайг тоохоо больчихлоо. Бүр секс хийхгүй бүтэн сар болж байна намайг ч тоохгүй. Өглөө бүр үнсэхээ байсан сүүлийн 3 хоног орой ч үнссэнгүй. Эхнэр гэж бодож байгаа ч юм алга.
Орой болгон би орондоо уйлдаг боллоо. Харин тэр миний дэргэд хухирсаар л… Нөхөр маань өөр хүнтэй болсон юм болуу эсвэл эхнэр нь жирэмсэн болохоор эр хүний дуршил буурдаг юм уу? Ямар учиртай юм бэ надад хариу өгөөч би та бүхнээс хичээнгүйлэн гуйя. Надад туслаач…
СЭТГЭГДЭЛ БИЧИХ