Жастин Бибер загварын шоуны үеэр нүцгэлэв

Одоо загварын долоо хоног Нью-Йоркт болж байгаа юм. Дэлхийн шоу-бизнесийн олон нэр цуутай хүн шинэ загварын хувцсыг үзэхээр ирдэггүй юмаа гэхэд, үдэшлэгт оролцдог байна. “Barclays Center”-т болсон Fashion Rocks-ын арга хэмжээн дээр Канадын нэрт дуучин Жастин Бибер цугларсан хүмүүсийн түлхээсээр бараг нүцгэлэх шахжээ.
Рита Орагийн үзүүлбэрийг зарлахаар Жастин загвар өмсөгч Лара Стоуны хамт тайзнаа гарч иржээ. Биберийг тайзнаа гарч ирмэгц цугларсан хүмүүс үл тоосон байдлаар шуугилджээ. Хүмүүсийг тайвшруулахын тулд (дуучин өөр арга олоогүй бололтой) Жастин хувцсаа тайлж эхлэсэн байна.
Тэр жинсэн өмд, цамц, тэр ч байтугай оймсоо тайлжээ. Түүнийг хувцсаа тайлж байхад, яах гэж байгааг нь бүрэн ойлгоогүй Ларад тэр хандан: “Хэрвээ би Келвин Клайны хувцас өмсөөгүй бол, надад эвгүй байдаг. Яагаад? Түүний хувцасны цуглуулга үнэхээрийн гоё!” гэж хэлжээ.
Загвар өмсөгч бүсгүй Бибер руу гайхан харж, харин дуучин хувцсаа тайлан, өмнө нь хэлсэн тэр брэндийн дотоожтой л үлдсэн байна.
“Ингэвэл дээр байна уу?” гэж тэр хөтлөгч бүсгүйгээс асуужээ. “Хавьгүй дээр байна, баярлалаа Жастин” гэж бүсгүй ичсэн байдалтай хэлсэн байна. Дараа нь дуучин загвар үзүүлж байгаа мэтээр зогсож, булчин шөрмөсөө үзүүлжээ.
Эмэгтэй үзэгчид түүний үзүүлбэрийг нэгэн дуугаар сайшаан алга ташиж байсан гэнэ. “Үндэсний телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр дөнгөж сая хувцсаа тайллаа. Хахахаха. Уул нь ингэхээр төлөвлөөгүй юм” гэж 20 настай дуучин сүүлд нь инстаграммд бичсэн байна. Тэр оройн шоунд Женнифер Лопес, Ники Минаж, Питбулл, Миранда Ламбет зэрэг хүмүүс иржээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ