Э.Бат-Үүл даргад зөвлөхөд...

Хэд хоногийн өмнө та сонинд өгсөн ярилцлагандаа жиргээч гэгдэх зарим нэг хүмүүсийг газар доор ортол шүүмжлэв. Галзуучууд л гэнэ, сүгсэлзүүрүүд л гэнэ, лалрууд л гэнэ. Энэ үйлдэлд тань эгдүүцсэн жиргээч, Сүхбаатар дүүргийн иргэн Т.Мөнх-Оргил миний бие шүүхэд хандсан билээ.

Зүгээр ч галзуучууд гэсэнгүй, шар хадны галзуучууд гэдэг нь яаж байгаа юм. Шар хадны эмнэлэгт хэвтэж байгаа өвчтэй, зовлонтой хүмүүс хэнд ч гай болоогүй шүү дээ, жиргээчид шиг дарга нарын шүдний өвчин болоогүй. Сүгсэлзүүрүүд л гэнэ, Баабар тийм нэршил гаргаж ирээд нэг хэсэг хүмүүсийг шоолж бай гэж нийгэмд зааж өгсөн л дөө. Одоо тэгээд нийгэмд байр сууриа олох гэсэн, олохын тулд нийгэмдээ хэрэгтэй зүйл ярьж хэлэх гэсэн болгоныг Сүгсэлзүүр хэмээн дорд үзсээр байх уу. Диалектикийн онолоор бол шинэ нь хуучнаа үгүйсгэж л гарч ирдэг бөгөөд улс төрийн хувьд үгүйсгэнэ гэдэг нь шүүмжилнэ л гэсэн үг шүү дээ. Лалрууд л гэнэ, магадгүй 80, 90 ээд онд энэ үг хэрэглээнд их байсан байж. Гэхдээ одоо ч гэсэн хүмүүсийн хараалын хэллэгэнд явж л байдаг үг. Их л онцгүй үг дээ. Нэг хэсэг хүмүүсийг бүү хэл нэг хүнийг ч хэлэхэд дүрс гээл босч ирэх үг л дээ. Ярилцлагнаас уншиж байхад энэ Лалар гээч үг гурав давтагдаж байналээ. Сэтгүүлчийн, Редакторын цензур ороогүй байсан бол хэд ч давтагдах байсан юм бүү мэд. Энэ бүгдээс харахад та ард иргэдээ доромжилж байна аа. Одоо та хорь гаран жил улс төрд байсан хүн хангалттай шүүмжлүүлж, үг хэлээр доромжлуулж байсан байх. Гэнэт яагаад жиргээчидрүү дайраад эхлэв. Жиргээнд өөрийн чинь зурагийг дарангуйлагч гэж киноны гол дүрд тохируулчихсан зураг явж байхыг харсан. Энэ чинь хотын даргын сүүлийн үед хийж буй үйл ажиллагаанд л хариу үзүүлсэн бодитой хошигнол шүү дээ. Сүүлийн үед баахан дугаар хязгаарлана, энэ тэрүүгээр мөнгө төлж явуулна, баахан утааны, замын татвар хураана, нийслэлээс хөөж тууна, гаргана гэдэг болсон. Энэ бүхэн иргэдийг дарангуйлаад байгаа биш ч гэсэн дарамттай байна. Иргэд эхлээд Бат-Үүлийг дэмжье, юу хийхийг нь харъя гэж байсан бол одоо ямар туршилтад орох бол хэмээн туулай шиг чичрэх нь хаашаа юм айдастай байна. Гэтэл хотын дарга гээч албан тушаал бол үйлчлэгчийн албан тушаал юм шүү дээ. Иргэд юу хүсч байна, түүнийг л биелүүлэх ёстой. Түүнээс өчигдөр шөнө миний зүүдэнд солиотой гоё санаа орсон тэрийгээ хотынхоо иргэд дээр туршина аа гээл дайраад байж болохгүй. Таны баг уул нь 12 онд сонгуулиар гарч ирсэн шиг санах юм. Иргэдийн хурлын төлөөлөгч нар гэж ямар төлөгнүүд байнаа, өөрт чинь болох болохгүйг сануулж мэддэггүй. Эсвэл яадаг юм болдоо чааваас магадгүй лалрууд гээл дайрахад нь бөмбөгнөөд гүйчдэг ч байж болох шүү. Хэн ч ялгаагүй атаман, овгор гэсэн хүнтэй биеэ барьж, бэмбэгнэж харьцдаг нь үнэн ш дээ. Нэг хүнд хэн ч хэлэхгүй, хэлж чадахгүй болоод ирэхээр л ийм хачин дарангуйлагчийн авир гарч эхэлдэг билээ. Тэрүүхэн тэндээ, хотын захиргаа хавьцаа та ч даам гарчихсан юм бишүү. Ард иргэдийнхээ заримыг нь галзуучууд, лалрууд гэж сонин хэвлэлээр дамжуулан доромжлоол.

Би америкт сурч байхад нэгэн шоу нэвтрүүлгийн хөтлөгч орой бүр Буш ерөнхийлөгчийг доромжилж, шоолж хүн амьтдыг инээлгэж баясгадаг байж билээ. Тэглээ гээд Буш ямарч хариу үйлдэл үзүүлээгүй юмдаг. Тэрэнтэй ижил ардчилсан нийгэмд ард иргэд удирдагчдаа элдэвлэх нь байдаг л үзэгдэл юм.

Харин эргүүлээд эрх мэдэлтнүүд иргэд рүүгээ дайрдаггүй. Баабарын хэлсэнээр хөөрхий чацга Гансүх, мөн түүний хэлснээр Хэнтийн гурван тэнэгийн нэг болох гишүүн, тэгээд та гурав л ард түмний нэг хэсэг болох жиргээчид рүү дайрч байх шив дээ.

Гол нь дайрч болохгүй гэж хэлээгүй, хүн л болсон хойно өөрсдийгөө өмөөрөх л байх. Гэхдээ сонгуулиар дахиж учирдаг болохоор л, ард иргэдийнхээ хэсэг рүү дайрдаг үзэгдэл ховор болохоор л та хэд мунхаг харагдаад байгаа юм.

Т.Мөнх-Оргил

СЭТГЭГДЭЛ БИЧИХ