Н.Удвал МАХН-аас ерөнхийлөгчид өрсөлдөх боллоо

МАХН-ын Бага чуулган өндөрлөж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ тогтжээ. Тус намаас энэ ерөнхийлөгчийн сонгуульд Эрүүлмэндийн сайд Н.Удвалыг нэр дэвшүүлэхээр болжээ.
МАХН-аас Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын нэр хүчтэй яригдаж байсан ч нэрээ татаж авснаар Л.Цог, Д.Удвал нар тунаж үлдээд байсан юм. Ингээд МАХН-ын Бага хурал хаалттай хуралдаж ерөнхийлөгчийн сонгуульд аль нэг нам хүчинтэй эвсэлгүйгээр бие дааж оролцох нь зүйтэй гэдэгт санал нэгдэн Н.Удвалыг өрсөлдүүлэхээр болжээ.
Эх сурвалжийн мэдээллээр Н.Удвалыг тус дарга Н.Энхбаяр хүчтэй зүтгүүлсэн учир Гүйцэтгэх товчоонд дэмжигдэж Бага хурлаар асуудалгүй шийджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ