Дахин нэг эмэгтэйг хөнөөсөн хэрэг гарлаа

Өнгөрсөн пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань суманд хүн амины ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал, 28 настай эмэгтэйг хөнөөгөөд цогцсыг нь жалганд хаяад зугтсан байжээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн Баянчандмань суманд авто тээврийн осол гарч нэг хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг Орхон-Уул аймгийн харьяат 1986 онд төрсөн Б гэгч үйлдсэн болохыг гэрчүүдийн мэдүүлгээр тогтоон, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэлээ.
Тэгвэл хохирогчийн ар гэрийнхний мэдээлснээс хохирогч гадны нөлөөтэй амиа алдсан. Хоёр этгээд хохирогчийн цогцсыг жалганд чирж аваачиж хийснийг тус аймгийн эмч нар харж дуудлага өгсөн” гэж мэдээлж байна. Хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ