Г.Сарангэрэлийн гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

Хар тамхи хэрэглэсэн хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод буй Г.Сарангэрэл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан. Уг гомдлыг Нийслэлийн шүүх хүлээн авч өнөөдөр хэлэлцэхээр боллоо.
Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байгаа бол өмгөөлөгч Ц.Баасандорж энэ хэрэгт нэмж тодруулах олон зүйл бий гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр суурьтай оролцож байна.
Хэргийг сануулбал, Энэ оны гуравдугаар сарын 2-ны шөнө Г.Сарангэрэл нарын дөрвөн охиныг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглэж байхад нь эрүүгийн цагдаагийн ажилтнууд саатуулсан байдаг. Г.Сарангэрэл өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ