Г.Сарангэрэлийн ялыг хэвээр үлдээлээ

Хар тамхи хэрэглэсэн хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод буй Г.Сарангэрэл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан. Уг гомдлыг Нийслэлийн шүүх хүлээн авч өнөөдөр хэлэлцлээ. Шүүхээс түүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй хэмээн үзэж 1.6 жилийн хорих ялыг нь хэвээр нь үлдээлээ.
Хэргийг сануулбал, Энэ оны гуравдугаар сарын 2-ны шөнө Г.Сарангэрэл нарын дөрвөн охиныг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглэж байхад нь эрүүгийн цагдаагийн ажилтнууд саатуулсан байдаг. Г.Сарангэрэл өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ