Бие засаад ирэх хооронд ТҮЦ нь шатжээ

Өнөөдөр 10 цагийн үед Сансрын тунелиэс 13 дугаар хороолол руу уруудах замын автобусны буудал дээр байрлах иргэн н.Хандаагийн ажиллуулж байсан ТҮЦ-т гал гарч гал унтраах ангийнхан ирж ажиллалаа.
Тэрээр "Бие засахаар яваад ирэх хооронд ийм юм болчихлоо. Гал сөнөөгчид дуудлага өгснөөс хойш 20 минутын дараа ирсэн" хэмээн ярьсан юм. Одоогоор гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ