Ар Монголын алдарт зодоончид

Хэрүүлийн алим хуваалцаж бие биедээ эр бяраа гайхуулсан олны танил одонцорууд болон УИХ-ын ямбатай гишүүдийн алдарт зодоонуудын зах зухаас уншигчид маань санаж байгаа болов уу. Гадны орнуудад хэрвээ улс төрчид, олны танил эрхмүүд хариуцлагагүйүг хэлж, буруу үйлдэл хийсэн бол ард түмнээсээ албан ёсоор уучлал гуйдаг. Шаардлагатай асуудлуудыгхуулийн дагуу шийддэг.

Харин манайд уучлал гуйх нь бүү хэл, хууль шүүхээр ч зөв шийдэгдэж байгаа нь мэдэгдэхгүй намждаг уламжлалтай. Түүнчлэн цуутай зодоонд холбогдсон нөхдүүдийн тоо нэлээн хэдээр ч тогтохгүй. Олны танилын дээр нэртэй зодоонч гэдгээрээ танигдсан нөхдүүд уг нь бол Монголын ирээдүйг бэлтгэж байгаа эцэг, эхчүүд шүү дээ.

У.Хүрэлсүх & Г.Баярсайхан

УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар чуулганы хуралдааныг дуулиант зодооноор эхлүүлж шуугиан тарьж байсан билээ. Намдаа хайртай улс төрчид гэдгээ харуулсан тэд арай ч ард түмнийхээ өмнө гар зөрүүлээгүй. Чуулганы танхимаас гарч зодолдсон.

Түмний өмнө өндөр хариуцлага үүрч төрийн ордон дахь зөөлөн сандалд тухалсан эрхэм гишүүд маань ийн нанчилдаж байхад олны танил одонцоруудын зодоон юу ч биш байлгүй. Ер нь тэгээд олны танил одонцор нэртэй нөхдүүд, улстөрч гэх сэтэртэй нөхдүүдолон нийтийн өмнө биеэ авч явахдаа, хэн нэгэнтэй зодолдохынхоо өмнө “би хэн бэ” гэж өөрөөсөө нэг асуух хэрэгтэй болов уу.

Ямартай ч эрхэм гишүүдийн энэхүү зодоон хэсэгтээ шуугиан дэгдээсэн ч У.Хүрэлсүх гишүүн суудлаасаа татгалзсанаар намжсан билээ.

Улсын харцага Г.Намсрайжав & Цагдаа

Их хотын түгжрээнээс болж жолооч, зорчигчдын уур нь барагдаж эцэс сүүлдээ замын цагдаагаа хүртэл бариад зодчих дээрээ тулсан билээ. Үүний нэг тод жишээ бол улсын харцага Г.Намсрайжав төрийн цагдаагийн нармайг нээсэн хэрэг.

Замын цагдааг зодож байгаа бичлэг нь олон нийтэд цацагдсанаарулсын харцага Г.Намсрайжав гэдэг нь тодорхой болсон юм. “Бөх хүн бүдүүн өвсөнд” гэгчээршүүхээс гурван сар хорих ял сонссон.

Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээдэг, уужуу тайван гэх тодотголтой бөхчүүдийн маань уурыг хүртэл барж байгаа энэ замын түгжрэлхэзээ нэг шийдэгдэх юм бол доо. Зөвхөн бөхчүүдийг ч биш олон түмнийг энэ стресс гэдэг өвчнөөс ангижруулахад замын түгжрэлийн асуудлыг шийдэх нь тун ч чухал байна даа.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ&Прокурор

УИХ-ын гишүүний суудлаас нь түдгэлзүүлэх дээр нь тултал прокурортой хэрүүл зодоон хийсэн хүн бол З.Баянсэлэнгэ хатагтай.

Хувийн ашиг сонирхлоороо нөгөө л гишүүдийн үхэн хатан тэмцээд байдаг нам, эвслээсээ болж тэрбээр шүүхийн хаалга татах дээрээ тулсан нэгэн.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан хэргээр шүүхэд дуудагдсан З.Баянсэлэнгийн эл хэрэг нотлох баримт дутуу гэсэн дүгнэлтээр хаагдсан.

Намынхаа төлөө жагсаал цуглаанд идэвхтэй оролцож хэд хоног өлсгөлөн зарласны үр дүнд тэрбээр УИХ-ын танхимд заларч чадсан. Өлсөж, цангаж, даарч хөрөн байж олсон энэ суудлаа нэг прокурортой ам зөрж, гар хүрсэн төдийгөөс болж өгнө гэж гонж хэмээн З.Баянсэлэнгэ дотроо шивнэсэн биз.

Загвар өмсөгчдийн нанчилдаан

Загвар өмсөгч сайхан залуучууд хоорондоо зодолдож бие биенийгээ цус нөжтэй нь хутгасан хэрэг гарсан. Чих тавиад сонсох нь ээ, үг хэлээ олчихоор явган ярианаас болж тэдний зодоон эхэлсэн гэдэг. Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур нь загвар өмсөгч н.Ирмүүн гэх монгол нэртэй казак залуу. Түүний өрсөлдөгч нь загвар өмсөгч Н.Эрдэнэцогт буюу мисс С.Төгсөөгийн экс. Энэ хоёр сайхан залуугийн дунд явдаг байсан нэгэн мисс бүсгүй тэр хоёрыг цусаа гартал зодолдоход хүргэсэн хэргийн эзэн.

Загвар өмсөгч Н.Эрдэнэцогтыг н.Ирмүүн “гомо” гэж дуудаж, хариуд нь түүнийг “казак” хэмээн хэлснээр тэдний зодоон эхэлжээ.

Тэд нэгэн тэмцээний үеэр хэн хэнийхээ хувцсыг урагдтал зодолдож хурсан олны нүдийг орой дээр нь гаргасан бөгөөд шүүхийн хаалга арай татчихалгүй асуудлыг дарсан байдаг.

Хов зөөсөн хүүхний үгнээс болж салбарынхаа нэр хүндийг унагаасан тэднийг жинхэнэ эрчүүд гэх үү, учраа олоогүй хүүхдүүд гэж тодорхойлох уу, бүү мэд ээ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ