“iPhone 6” болон “iPhone 6 Plus” хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Apple компаниас саяхан “iPhone 6”, “iPhone6 Plus” шинэ утаснуудыг худалдаанд гаргаж, хүмүүсийг ярих яриа, сонирхох зүйлтэй болголоо. Энэ удаа тэд өмнөхөөсөө илүү өөрчлөлтийг хийж чадсан юм. Ялангуяа харагдах байдал нь өөр болж, утасны хэмжээ томорсон учир, хүмүүст нэлээд таалагдаад байгаа билээ. Ингээд iPhone 6 хэрхэн өөрчлөгдсөнийг сайн мэдэж авцгаая.

Apple компаниас гаргаж буй бүтээгдэхүүн бүрт тааварлахын аргагүй шинэлэг бүхэн тусгагдсан байдаг. Сонирхуулахад, Apple компани нууцыг хадгалж чадалгүй хэрэглэгчдийн дунд цуурхал дэгдсэн асуудлаас болж, "iPhone 6" болон "iPhone6 Plus" цуврал утаснуудыг худалдаанд гаргах болон танилцуулах хугацааг ойртуулсан байдаг. Энэ нь дээрхи цуурхалыг намжаах гэсэн Tim Cook-н санаа бололтой. iPhone 6, iPhone6 Plus загварууд нь iPhone 5-г бодвол дэлгэцийн хувьд томорсон, олон тооны дизайны өөрчлөлтүүдийн хамт техник хангамж талаасаа ч нилээдгүй шинэчлэгджээ.

Apple компаний зүгээс утсаараа төлбөр төлөх худалдан авалт хийхэд зориулж "Apple Pay" үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ бүтээгдэхүүн нь NFC технологи (Near Field Communication) болон TouchID (Хурууны хээ унших) технологийг хамтад нь ашигласан бөгөөд хэрэглэгч төлбөр тооцоог амархан төдийгүй нууцлалын өндөр түвшинд хийж боломжтой болох юм. Мөн Apple компани "Apple Watch" буюу электрон цагны салбарт хүчээ сорьж эхэлсэн. Энэ бүтээгдэхүүн нь цаг харуулахаас гадна, хүний эрүүл мэнд болон фитнесийн зориулалттай ашиглагдах үйлдлүүдтэй байх юм.

Тус компаний үйлдлийн систем болох iOS 8 нь илүү шинэлэг бөгөөд урьдах үйлдлийн системд байгаагүй нэмэлтүүдийг агуулснаараа илүү дэвшилтэт болжээ. Тэдний хэрэглэгчдэдээ барьж байгаа өөр нэгэн том бэлэг гэвэл "U2" хамтлагын цомгуудаас Apple-ийн хэрэглэгчид өөрийн аккаунтаар нэвтэрч орон үнэгүй дуу сонсох боломжтой болжээ.
Эцэст нь дурьдахад Tim Cook-н хэлсэнээр, "iPhone 6, iPhone6 Plus ньApple-н түүхэнд техник хангамжийн болон програм хангамжид гаргасан хамгийн том дэвшилтэт амжилт" -гэжээ.
www.caak.mn
iPhone 6 & iPhone 6 Plus - Дэлгэц
iPhone 6 нь 4.7 инчийн 1334x750 IPS (In-plane switching) дэлгэцтэй бол iPhone 6 Plus нь 5.5 инчийн 1920x1080 IPS дэлгэцтэй байна. iPhone - цуврал бүрийн дэлгэц улам томорсоор байна.

Apple шинэ iPhone-ий дэлгэцээ Retina HD гэж нэрлээд байгаа бөгөөд iPhone 6 Plus-ийг 2013 оны iPhone 5s –ээс 185% илүү пиксельтэйгээр мэдээллийг дамжуулна гэж тооцоолж байна. Харин iPhone 6 өмнөхөөсөө 38%-аар илүү нягтаршилтай болжээ. www.caak.mniPhone 6 - Загвар
iPhone 6 нь та бидний өмнө нь харж байсантай яг ижил харагдана, тиймээс энэ тал дээр тийм том гэнэтийн бэлэг болж чадахгүй - зөвхөн уг гар утасны шинж чанарын тодорхой харагдах байдлын талаар сонирхож болох юм. Аль аль загварууд нь зэврэхгүй байх үүднээс анодын боловсруулалт хийсэн хөнгөн цагаан хүрээтэй, ардаа зэвэрдэггүй ган Apple логотой хийгдсэн боловч LED гэрэл асдаггүй нь харамсалтай.

Хоёр төхөөрөмжийн урд шилнүүдийн ирмэгүүд гүдгэр бөгөөд хоёулаа туйлын нимгэн буюу iPhone 6 6.9мм, iPhone 6 Plus нь 7.1 юм байна. Apple компани өөр хэмжээс жин зэргийн талаар ямар нэгэн нэмэлт мэдээлэл өгөөгүй хэдий ч эдгээр загварууд нь 2013 оны iPhone 5s (7.6мм)-ээс илүү нимгэн болж чаджээ. www.caak.mniPhone 6-ийн гол үзүүлэлтүүд
iPhone 6 болон iPhone 6 Plus нь Apple брэндийн шинэ A8 chipset-тэй бөгөөд энэ нь 20nm бүтэцтэй төдийгүй мэдээлэл боловсруулах хүчийг 20%, график дүрслэлийг 50% нэмэгдүүлсэн гэж Apple-ийн зүгээс мэдэгдсэн байна.

M7 ко-процессорт шинэчлэл хийж M8 ко-процессорыг гаргажээ. Үүгээрээ илүү ухаалаг болгож чадсан, жишээлбэл, энэ танд дугуй унах эсвэл гүйх хоорондын зай болон өндрийн ялгааг хэлж, мөн танийг үсэрч байх үед агаарын даралт гэх мэтийг тооцож өгөх болно. Үүгээрээ илүү хүний эрүүл мэндэд чиглэсэн болгожээ.

Apple санах ойн талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй нь магадгүй үүнд шинэ зүйл байхгүй ч байж болох юм. Гэвч илүү багтаамжтай загварууд байна гэдгийг баталж байна. Шинэ iPhone-ууд хамгийн ихдээ 128GB багтаамжтай боловч харамсалтай нь 32GB сонголт байхгүй (зөвхөн 16GB, 64GB, 128GB).

LTE iPhone-ууд одоо хоёулаа илүү сайн A LOT болсон. Энэ нь LTE-г илүү сайжруулж, хурдыг нь 150Mbps-тэй болсон. Энэ нь Apple-д хангалттай байсангүй iPhone 6-д iPhone 5s-ээс гурав дахин хурдан Wi-Fi-тай болгожээ. iPhone 6 нь UK-д EE дээр Wi-Fi дуудлагыг дэмжих боломжтой юм байна.
iPhone 6 Камер:
  • iPhone 6: f/2.2 aperture-тай, 8MP мэдрэгч,dual-LED flash, Digital Image Stabilisation
  • iPhone 6 Plus: f/2.2 aperture-тай, 8MP мэдрэгч, dual-LED flash, Optical Image Stabilisation

"Энэхүү iSight камер нь илүү хурдан автомат фокус пиксель бүхий шинэ мэдрэгч суурилуулснаараа өмнөхөөсөө хамаагүй сайн” -хэмээн тус компаниас мэдэгдсэн байна. Ямарч агшинд, маш хурдан зураг дарахад илүү хялбар болжээ. "iPhone 6 Plus" хэрэглэгчдийн хувьд гарын чичиргээг нөхдөг оптик дүрслэлийг тогтворжуулах технологийг нэвтрүүлсэн бөгөөд биетийн хөдөлгөөнийг бууруулах iOS 8–ыг ашигладгаараа илүү ашиг тустай болжээ.
FaceTime HD камер нь шинэ мэдрэгчтэй болсноор 80% илүү гэрэлтэйгээр зургийг дарах боломжтой төдийгүй burst mode болон HDR video сонголтуудтай болжээ. www.caak.mn"Touch ID" болон "Apple Pay" үйлчилгээ
iPhone 6, iPhone 6 Plus хоёр "Apple Pay" үйлчилгээг ашиглахад зориулагдсан NFC микро чип суурилагдасан бөгөөд TouchID нь нууцлалыг сайтар хангаж ажиллаж чадах юм. Түүнчлэн Apple Pay үйлчилгээнд American Express, MasterCard, Visa зэрэг картын үйлчилгээнүүд бүгд хамтран ажиллахаар болсон байна.

"Apple Pay" хэрхэн ажиллах вэ? гэвэл iPhone 6 утасаа NFC уншигч төхөөрөмж дээр байрлуулан өөрийн хурууны хээг TouchID ашиглан утсан дээрээ уншуулсанаар төлбөрийг шуурхай бөгөөд амархан хийж болохоор болсон байна. Нууцлалын элементийг ашигласан нь хэрэглэгчийн мэдээлэлийг шиферлэж нууцлалыг хадгалах бөгөөд АНУ-ын тусгай эрх бүхий компани энэ технологийг нэвтрүүлэхээр ажилласан байна. Америкийн маш олон дэлгүүрүүд тэр дундаа Staples, Subway McDonalds зэрэг томоохон худалдааны байгуулагууд NFC уншигч төхөөрөмжийг хэрэглэхэд бэлэн болсон байна.

"Apple Pay" үйлчилгээний талаар Retail Banking, Fujitsu UK & Ireland захирал Anthony Duffy хэлэхдээ: "Apple компани iPhone 6 утсандаа Apple Pay үйлчилгээг нэвтрүүлснээр үйлдвэрийн салбараас хальж төлбөр тооцооны салбарт хүчээ сорьж эхэллээ. Энэ салбар аль хэдийнээ хүчээ авсан бөгөөд Apple-ийн утсан түрүүвч олон нийтийн анхаарлын төвд орсон байна" -гэжээ.

Орчин цагт biometric буюу био-хэмжүүрээр танин мэдэх технологийг NFC технологитой хослуулан ашигласнаар төлбөр тооцооны салбарт гаргасан томоохон алхам болж байна. Apple-н бүтээсэн төлбөрийн систем нь судлаачдыг ахин NFC технологийг анхаарахад хүргэсэн юм. Мөн үйлдвэрлэгчид энэ үйлчилгээг улам нууцлал өндөртэй болгохоор ажилдаа орсон байна. www.caak.mniPhone 6 –ийн үнэ ханш болон худалдаанд гарах өдөр
The iPhone 6 болон iPhone 6 Plus нь 9 сарын 19-өөс Англид худалдаанд гарах бөгөөд тэдгээрийг азаар үнэ багатай гарах байх гэсэн найдлага байна. Ялангуяа та арай том загвар сонгож байгаа бол тэдгээрийн үнэ ханштай танилцана уу.Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ