Төв аймагт онц хүнд гэмт хэрэг үйлдэгджээ

Төв аймгийн Прокурорын газраасон дамжсан, удааширсан ээдрээ төвөгтэй хүнд, онц хүндхэргүүдийг шийдвэрлэхэд онцгой анхааран ажилласнаар хэргийн шийдвэрлэлт нэмэгдэж байна.
Тухайлбал: Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Хонхорууд гэх газар 2013 оны 11 сарын 10-ны өдөр иргэн Ц-г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний хэвлийн тус газар хүнд гэмтэл учруулан санаатай хөнөөсөн Т.Бат-Өлзийд холбогдох хэрэгт аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Сум дундын 23 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатнышүүх хуралдаанаар хэргийг 2014 оны 09 сарын 10-ны өдөрхянан хэлэлцээд шүүгдэгчТ.Бат-Өлзийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Төв аймгийн Лүн сумын нутаг “Адуун чулуу” гэх газар 2013 оны 10 дугаар сарын 12-ны шөнөсогтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 47-84 УНА улсын дугаартай Хонда Фит маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдожиргэн Г-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан, Г, З. нарынамь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн Д.Энхбаярт холбогдох хэрэгтпрокурорын газраас эрүүгийн хуулийнтусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Сум дундын 23 дугаар шүүх эрүүгийн анхан шатнышүүх хуралдаанаархэлэлцээд Д.Энхбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчиж 2 хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил хасч, 5 жил 06 сарын хорих ялыгжирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн тус аймгийн Заамар сумын нутагт 2012 оны 09 сарын 07- ны өдөриргэн О-той архидан согтуурсны улмаас маргалдан түүний цээжин тус газар хутгалж санаатай бүрэлгэсэн гэмт хэрэгт холбогдсон Н.Цэрэнпэлжээд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар,
Дэлгэрхаан сумын төвд 2013 оны 09 сарын 10-нд иргэн Т-г зодож санаатай алсан хэрэгт холбогдсон О.Атарсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар,
2014 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 03-04 цагийн үед Төв аймгийн Цээл сумын 5 дугаар баг “Хүүлэй хаан” гэх газарт оршин суух Д-г танхайн сэдэлттэйгээр, санаатайгаар хутгалж алсан гэмт хэрэгт холбогдсон Р.Олзвойд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааявуулан, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахьхэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ