Бүх сувилагчдадаа баярын мэнд хүргэее

Олон улсын сувилагчийн өдрийг жил бүрийн тавдугаар сарын 12-нд тэмдэглэдэг юм. Өөрөөр хэлвэл, өнөөдөр хамгийн энэрэнгүй мэргэжлийн нэгний төлөөлөгч бүсгүйчүүдэд баяр хүргэн, талархал илэрхийлэх хэрэгтэй.
Крымын дайны (1853-1856) үед дэлхийд сувилагчийн анхны албыг зохион байгуулсан алдартай англи эмэгтэй Флоренс Найтингейлийн төрсөн өдрөөр сувилагч нарын мэргэжлийн өдрийг тэмдэглэдэг болжээ.
Хэрэг дээрээ энэ баяр 150 гаруй жилийн өмнө бий болсон ч, уг баярыг тавдугаар сарын 12-нд тэмдэглэж байх албан ёсны шийдвэрийг 1974 оны нэгдүгээр сард л гаргажээ. www.bataar.mn вэб сайтаас Монголынхоо бүх сувилагчид баярын мэнд хүргэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ