Хүнсний талоныг хорооноос жийптэй иргэд ирж авдаг гэв

Иргэдэд чиглэсэн олон төрлийн халамжийн үйлчилгээ бий. Түүнээс хүртэх хүсэлтэй иргэд ч их байдаг. Гагцхүү тэд ямар шаардлага үзүүлэлтийг хангасан тохиолдолд дээрх үйлчилгээнүүдээс авах боломжтой талаарх мэдээлэлгүйгээс янз бүрийн үл ойлголцлууд гардаг байна.

БЗД-ийн 23 дугаар хорооны иргэн Л.Гантулга нь бага насны гурван хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй юм. Тэрээр энэ хороонд ирээд нэг жил болж байгаа гэнэ.

Анх шилжиж ирэнгүүтээ хүнсний талон авч эхлээд хоёр сар болж байтал дахин олгохгүй гээд эднийхийг хассан аж. Ингээд Л.Гантулга нь өнөөдрийг хүртэл хүнсний талоноо авч чадаагүй учраас шалтгааныг нь тодруулж өгөхийг хүссэн юм. Хүсэлтийнх нь дагуу бид тус хорооны халамжийн мэргэжилтэн Б.Төрболдоос тодрууллаа.

- Иргэн Л.Гантулгаас хүнсний талоныг өгөхгүй болчихлоо үүнийг тодруулж өгөөч над шиг олон хүн байгаа тэдэнд мэдээлэл өгөөч гэсэн юм. Хорооноосоо асуухаар танай ээлж дууссан, дараагийн айлд нь өгнө гэж хариулсан юм билээ. Ямар учраас энэ хүн талоноо авах боломжгүй болчихов оо?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ