Зураглаач ажлаа хийж яваад идүүлэх шахжээ

Байгаль, амьтны ертөнцийн талаарх алдартай суваг болох National Geographic-ийн зураглаачид тохиолдсон явдлын тухай Daily Mirror сонинд нийтэлжээ.
Тус сувгийн зураглаач, сэтгүүлчдийн баг өнгөрсөн наймдугаар сард Аляскт ажиллаж байх үед энэ явдал тохиолдсон бөгөөд баавгайн бамбаруушийг бага үнэлсний улмаас нэг нь амиа алдах дөхжээ.
Байнгын хяналтын цэгт камертайгаа жижүүрлэж байсан Жек Холмс хэмээх зураглаач ард нь мод бут дуугарах чимээнээр эргэн хартал баавгайн том биш бамбарууш ирсэн байжээ. Зураглаач эхлээд бага зэрэг сандарсан ч аядуу зөөлөн хөдлөж байгаа бамбаруушийг хараад зориг орж болгоомжлохын оронд харин ч ажлаа хийж эхэлсэн байна.
Гэтэл гэнэтхэн бамбаруушийн зан хувирч түүн рүү дайрахад тэрээр өндөр үнэтэй Canon камераараа биеэ хамгаалахыг оролдсон ч хурц шүдээрээ лааз шиг л юу ч үгүй хазаж орхиод улмаар цааш үргэлжлүүлэн дайрсан байна.
Хагас километр гүйгээд л бамбаруушинд гүйцэгдсэн ч хөөрхий зураглаачаар тоглохоор шийдсэн бололтой тойрч баахан архирсан байна. Ингэж байтал ашгүй багийн нөхөд нь мөрөөр нь ирж Холмсыг аварсан байна.
Холмс энэ тухайгаа телевизийн нэвтрүүлэг орж хуучилсан бөгөөд араатан амьтдыг бага гэж голж болохгүйг бусад мэргэжил нэгт нөхөддөө сануулсан байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ