Ногоон байгууламж дээр дахин машин

Нийслэлийн өнгө үзэмжийг нэмэх цэцэрлэгжүүлэлтийн ажилд нөр их хөдөлмөр, хөлс хүч шингэж байгааг бид харж байгаа. Гэтэл бусдын хөдөлмөрийг үл хүндлэдэг, хотын соёлд суралцах шаардлагатай хүмүүс цөөнгүй байна.

Саяхан хотын ногоон байгууламж дээр машинаа байрлуулж тавьсан жолоочийн талаар нэлээд шуугиад авсан. Тэгвэл энэ үйлдэл дахин давтагджээ.

Нийслэлийн БГД-ийн III, IV хорооллын нутаг дэвсгэрийн ногоон байгууламж дээр "44-45 УНА" улсын дугаартай "Land Cruiser" маркийн машинаа байрлуулсан жолоочийн эрхийг хоёр жилээр хассан байна.

Иймэрхүү үйлдэл яагаад байнга гарах болов? Үүнд ногдох хариуцлага сул байна уу гэдгийг холбогдох байгууллагынхан бодолцох биз ээ. Дашрамд сонирхуулахад, цагдаагийхан машины эздийг ялгаварлан харьцаж байна гэсэн шүүмжлэл цахим сүлжээгээр нэлээд тархаад байгаа.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ