Стандартчиллын байгууллагын төлөөлөгчид иржээ

2014 оны 09 дүгээр сарын 08-аас 12-ны өдрүүдэдОлон улсын стандартын байгууллагын 37 дугаар Ерөнхий чуулган Бразил улсын Рио Де Жанейро хотноо болсон. Монгол улсын хэрэгжүүлэгч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр тэргүүтэй, ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбилэг, ахлах мэргэжилтэн Т.Сосорбарам, ахлах мэргэжилтэн Г.Батцэнгэл нарын төлөөлөгчидамжилттай оролцоод ирлээ.

Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдсан энэ жилийн Олон улсын стандартын байгууллагуудын /ISO/ долоо хоногт 120 орны 500 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд хамтдааISO-ийн ирээдүйн бүтээгдэхүүн, үйлчилгээ, системийн чиглэлийгнийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөний талаар тодорхойлон хэлэлцлээ.

Монгол улсаас оролцсон Стандартчиллын байгууллагын төлөөлөгчид чуулганы үеэр хэд хэдэн чухал уулзалтуудыг амжилттай зохион байгуулантус салбарынцаашдын хөгжил дэвшилд ач холбогдол бүхий үр дүнд хүрэн, олон улсын хамтынажиллагаагаа өргөжүүллээ.

Тухайлбал, Европын холбооноос хэрэгжүүлж буй “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгох нь” төслийн хүрээнд Стандартын мэдээлэл, лавлагааны төвд Европын стандарт (EN)-ын электрон санг бий болгон ажиллуулахгэрээнд гарын үсэг зурсан. Мөн Стандартчилал, хэмжил зүйн газарт нэвтрүүлж буй ISO 9001 стандартыг нэвтрүүлэхэд Британийн стандартын институтээсарга зүйн туслалцаа авах,ХБНГУ –ын стандартчиллын байгууллага (DIN)-ын дэргэдэх итгэмжлэгдсэн байгууллагаар Стандартчилал, хэмжилзүйн газрынчанарын удирдлагын тогтолцоондүнэлгээ хийлгэх, авто зам, төмөр замын салбарт сургалт арга зүйн зөвлөгөө авах чиглэлээр өмнө эхэлсэн ажлуудыг үргэлжлүүлэхзэрэг асуудлуудыг амжилттай хэлэлцэн тохиролцоонд хүрсэннь том үйл явдал юм.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ