Гар бууны эрэгтэй баг дэлхийн аварга боллоо

Испани улсын Гранада хотод зохиогдож буй буудлагын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн буудлагад эх орноо төлөөлөн оролцсон гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар багийн дүнгээр 1739 оноо авч мөнгөн медаль хүртсэн. Харин спортын мастер Г.Буянбаатар, О.Төгөлдөр, Ш.Буянзаяа нар багаараа 1660 оноогоор түрүүлж, алтан медалийн эзэн боллоо. Аман хүзүүнд 1651 оноо авсан Швейцарийн баг, удаах байранд 1650 оноогоор Хятадын баг тус тус удаалжээ. Манай эрэгтэйчүүдийн хувьд энэ нь залуучуудын ДАШТ-ээс авч буй манхны медаль юм.
Гар бууны эрэгтэйчүүдийн энэ баг Кувейтэд болсон залуучуудын Азийн аваргаас хийн гар бууны төрөлд хүрэл медаль хүртэж, Г.Буянбаатар хувийн төрөлд тус тэмцээний рекордыг тогтоосон билээ.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ