"Монгол тулгатны 100 эрхэм"-д Н.Энхбаяр уригдав

"Херо энтертайнмент" студиэс эрхлэн гаргадаг "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт олны хүндэтгэл хүлээсэн эрхмүүд оролцдог билээ. Тус нэвтрүүлгээр орсон Х.Баттулгын нулимс унагасан ярилцлага олон нийтийг нэлээд шуугиулаад амжсан.
Тэгвэл энэ удаад Дээрхийн гэгээн 14 дүгээр далай лам нэвтрүүлэгт оролцож олны мэлмийг баясгах гэнэ. Харин удаах дугаарт Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр уригдсан сурагтай.
Тиймээс нэвтрүүлгийн багийхан БНСУ-ыг зорьж, түүнийг эргэнгээ нэвтрүүлгээ бэлдсэн гэнэ. Далай ламын оролцсон нэвтрүүлэг тун удахгүй гарах бол МАХН-ын даргыг эргэсэн тус дугаар хэзээ гарах нь тодорхойгүй байна.
Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ