“Бонд”-ын дайсан болон амраг бүсгүй тодорхойгүй байна


“Бонд”-ын цувралын шинэ ангийг бүтээх ажил арванхоёрдугаар сарын 6-нд эхлэнэ. Харин үүнээс хэдэн долоо хоногийн өмнө найруурагч Сэм Мендес киноны зохиолыг шүүн ариусгахаар Pinewood Studios студид жүжигчдийг цуглуулах ажээ.
Тэгэхэд л тоглох хүмүүсийн бүрэн жагсаалтыг зарлах юм. Гол дүр болох 007-гийн ажилтанд Британийн жүжигчин Дэниел Крейг дөрөв дэх удаагаа тоглох бөгөөд кинонд Ральф Файс, Бен Уишоу, Наоми Харрис болон Рори Киннер нар тоглох нь одоогоор тодорхой байна.
Жеймс Бондын дайсан, гол хорон муу санаатанд хэн тоглох тухай мэдээг машид нууцлаж байгаагаас гадна, Бондын бүсгүйн нэр бас тодорхойгүй байна. Киноны зургийг Австрали, Итали, Марокко, мэдээж Англид авна. Кино 2015 оны арваннэгдүгээр сарын 6-нд дэлгэцнээ гарах ажээ.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ