Америк эр нуураас аймаар загас барьжээ

Америкийн Нью-Жерси муж улсын оршин суугч нэг эр загасчилж яваад нэг аймаар амьтан барьж, түүний зураг нь интернэт хэрэглэгчдийн сонирхлыг татаж, харин эрдэмтдийг хэлэх үггүй болгожээ. Нуураас Дуг Катлерын барьсан амьтан нь зүгээр нэг амьд амьтан гэхээсээ илүү зөгнөлт кинонд гардаг аймшгийн мангасыг илүүтэй санагдуулж байна.
Д.Катлер усанд аймаар амьтан байхыг харж, эхлээд том могой загас гэж боджээ. Тэгээд тэр хажууд байсан нум, сумыг шүүрэн аваад, “могой загас” руу харваж эхлэжээ. Загасчин түүнийг уснаас татаж гаргаад бүр мэл гайхаж орхисон байна.
Энэ нь том гэгчийн дугуй ам, шовгор хэлбэрийн шүдтэй урт гэгчийн амьтан байжээ. Интернэтэд мань эрийн тавьсан гэрэл зургийг нэг сая гаруй удаа үзсэн байна.
Нью-Жерсийн нуураас барьсан амьтан нь далайн минога буюу могой загас байх хэмээн Нью-Йоркийн хүрээлэн байгаа орчныг хамгаалах газрын эрдэмтэд таамаглажээ. Гэвч тэр амьтны хэмжээ нь шинжээчдийн гайхашралыг төрүүлсэн бөгөөд уул нь минога нь 90 см гаруйхан см урттай байдаг, гэтэл гэрэл зураг дахь тэр амьтан хавьгүй тол харагдаж байна.
Тийнхүү нуураас барьсан амьтан нь нэг бол ерөөс маш томорсон далайн минога, эсвэл шинжлэх ухаанд тодорхойгүй өөр ямар нэг амьтан байж болох юм.



С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ