Автобус ухаажна

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахаар хотын захирагч Э.Бат-Үүл янз бүрийн аргыг туршиж, сэдэж сууна. Нийгмийн захиалгат үйлчилгээ болсон нийтийн тээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэнэ гэсэн шинэ туршилт нь иргэдийн шүүмжлэлийг нэлээд дагуулсан. Тэрээр түүний дараагийн шинэ санаа болох "Ухаалаг автобус" төсөл ирэх жилээс хэрэгжих гэж байна.
Тус төслийг хэрэгжүүлэгчээр шалгарсан компанийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах, гарын үсэг зурах үйл ажиллагаа маргааш буюу энэ сарын 18-ны 11:40 цагт Хангарьд ордноо болно. Төслийн хүрээнд автобусны тасалбар цахим картын системд шилжиж, GPS-д холбохаж. Ийнхүү нийслэлийн автобус маань ухаажих нь ээ. Гагцхүү иргэдийн хүсэл зоригт хэр нийцэхийг тэр үеийн тэнгэр л мэдэж дээ.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ