"Нарантуул" захад хяналт, шалгалт хийж байна.

"Нарантуул" Олон улсын худалдааны төвд зарагдаж байгаа хуурамч хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж эхэллээ. Тус захад хүнсний бүтээгдэхүүн хадгалдаг нийт 402 чингэлэг буюу контейнер байдгийн нэг нь ч стандартын шаардлага хангаагүй байна. Хуучин шатсан хүнсний захын суурин дээр шинэ төв баригдаж дуустал энэхүү стандарт бус хадгалалт үргэлжилсээр байх бололтой.
Шалгалтад нийслэлийн зургаан дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид ажиллаа. Шалтгалтын явцад дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огноо байхгүй, хадгалалтын горим алдагдсан, импортын бүтээгдэхүүний шошгын зөрчил нэлээд илэрсэн байна. Түүнчлэн тус захын удирдлагууд өнгөрсөн жил өгсөн үүрэг даалгавараа биелүүлээгүй гэлээ.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ