Улаанбаатарт 17-19 хэм дулаан

2014 оны 09дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 11-16 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд7-12 метр. 17-19 градус дулаан байна

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 34 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ