Хүүхэд хулгайлсан тухай фейсбүүктээ худлаа бичсэн байжээ

Хүүхэд хулгайлах гэмт хэрэг гарсан талаарх мэдээлэл цахим сүлжээнд тарж иргэдийг айдаст автуулсан. Тодруулбал, нэгэн эмэгтэй өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хажуу айлын хоёр хүүхдийг дугааргүй машинтай залуус хулгайлах гэж байгаад ээж нь гараад ирэхээр нь туранхай хэмээн голж машиныхаа цонхоор шидсэн” гэх утгатай зүйл бичсэн. Харин ЦЕГ-аас уг хэргийг шалгаж, тухайн эмэгтэйгээс тодруулахад нөхрийнх нь ажлын газрын хүн хажуу айлынхаа хүнээс сонссон мэдээлэл хэмээжээ. Тиймээс энэ нь дам яриа буюу цуурхал, бодит бус мэдээлэл гэж байгаа ч ЦЕГ үүнийг үргэлжлүүлэн шалгахаа мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ