Өмнөд Солонгост нөхрөө хардсан эмэгтэй татварын байцаагч эмэгтэйг хөнөөжээ

Өмнөд Солонгосын Канвон аймгийн Самчок хотод нэгэн гэмт хэрэг гарч олныг цочирдуулжээ. Татварын газрын ажилтан эмэгтэйг өөр нэгэн эмэгтэй хардалтын улмаас хөнөөсөн байна.

Одоогоор нэрийг нь нууцалж байгаа И хэмээх эмэгтэй компанийн захирал нөхөр нь өөрт нь үнэт эдлэлийн дэлгүүрээс бэлэг авахдаа үргэлж хоёр ширхгийг авдаг болохыг санамсаргүй олж мэдсэн байна.

Улмаар хувийн мөрдөгчид хандан нөхрөө өөр эмэгтэйтэй явалдаж байгааг нь ч илрүүлж эцэст нь ийм харамсалтай хэрэг гарсан байна. Мөрдөгчдийн үзэж байгаагаар аллагыг И эмэгтэй өөрийн гараар үйлдсэнийг нотлох баримт хэргийн газраас хангалттай олдсон бөгөөд нөхрийг нь хуулийн байгууллагаас дуудаад байгаа аж.

Өмнөд Солонгост хардалтын улмаас гардаг гэмт хэрэг сүүлийн жилүүдэд ихсэж байгааг хэвлэлд нийтлэгдсэн тооцоо судалгаа харуулдаг бөгөөд тус улсын телевизүүдээр гардаг олон ангит кинонуудад нууц амрагуудын явдлыг ихээр харуулдаг нь гэмт хэргийн гаралтад нөлөө үзүүлж байна хэмээн сүүлийн үед олон нийт ихээр шүүмжлэх болсон байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ