Хөлбөмбөгийн дэлхийн аваргаар иргэдийг хуурч хохироосон компанийг торгожээ

Дэлхийн хөлбөмбөгийн аваргын төлөө тоглох хоёр улсыг нэрлээд 1000 долларын эзэн болоорой гэсэн хуурамч уралдааныг “Энгүй" ХХК-ийн эзэмшдэг 158815 тусгай дугаараас зарласан тухай нэлээд шуугисан. Уралдааны ялагчийг тодруулаагүй гэсэн гомдлын дагуу ШӨХТГ судлан, хяналт, шалгалтын ажлыг хийсэн байна. Ингээд тус компани нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.8, 12.1.10. дахь заалт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9. дэх заалт, Зар сурталчилгааны тухай хуулийн 7.2.3. дахь заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул нэг сая төгрөгний торгууль ногдуулжээ. Мөн тааварт оролцсон “Мобиком” ХХК-ийн 194, “Юнител” ХХК-ийн 5420, нийт 5614 хэрэглэгчдийн мессежийн төлбөр болох 3,087,700 төгрөгийн хохирлыг гаргуулж өгсөн байна.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ