"Соната 8" автомашин авбал дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Ийм утгатай сурталчилгаа цацаж иргэдийг төөрөгдүүлж байгаа “Хьюндэй моторс” компанийг буруушаасан мэдэгдлийг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс гаргажээ.
Уг мэдэгдэлд "2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зарим телевизийн бизнес мэдээгээр “Соната 8 автомашиныг худалдаж авбал дугаарын хязгаарлалтад хамаарахгүй” гэсэн утгатай сурталчилгааг олон нийтэд түгээжээ.
Энэ нь “Хьюндэй моторс” компани нийслэлийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөж буй зохицуулалтыг үгүйсгэж байгаа мэт үйлчлүүлэгчдээ эргэлзээнд оруулсан, олон нийтийг төөрөгдүүлсэн хариуцлагагүй сурталчилгааг телевизүүдээр цацсанд харамсч байна. Тиймээс тус компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж шударга өрсөлдөөний зарчмаа дээдэлж олон нийтийн төөрөгдлийг нэн даруй арилгахыг үүгээр мэдэгдье" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ