13 аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлав

Үнэт цаасны зээлийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны 506 дугаар тогтоолоор батлагдсан "Үнэт цаансы зах зээл"-д зохицуулалтгүй үйл ажиллагаа эрхлэх, "тусгай зөвшөөрлийн тухай журам"-ыг хангаагүй улмаас нэр бүхий компаниудын үнэт цаасны зах зээлд брокер дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаатай түдгэлзүүлээд байсан юм.
Дээрх хугацаанд эдгээр компани нь зөрчлөөарилгаж, хууль тогтоомжийн нөхцөл шаардлагыг хангаагүй учир Санхүүгийн зохицуулах хорооноос энэ сарын 17-нд дээрх 13 аж ахуйн нэгжүүдийн үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Үүнд, "Юу Би Би Ди", "Өү Си Би", "Марс капитал", "Орчлон оюу", "Трейшур капитал", "Гэгээн секьюритс", "Глобал траст секьюринтс", "Зууны гарц секьюритс", "Соёмбо инвестмент", "Скай хан капитал", "Чоно капитал", "Орчлон инвест", "Грийт секьюритс" зэрэг компанийг нэрлэлээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ