Нэг дор хэрэглэж болохгүй хүнснүүд

Зөв хооллолт гэдэг эрүүл, эрч хүчтэй, гоо сайхан байхын гол үндэс. Гэтэл бид хүнсэндээ хэрэглэж байгаа зүйлсээ хоорондоо зохицолгоотой эсэхийг тэр бүр анзааралгүй иддэг. Хүнсний бүтээгдэхүүнүүд дан дангаараа ач холбогдлоо өгдөг хэдий ч хоорондоо бас харшилдаг хүнснүүд байх нь бий. Нэг дор хэрэглэснээс болоод ходоод хямрах, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зэрэг үр дагаваруудтай хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг. Эдгээрээс зарим хүнсийг нэрлэж байна.

Сүүг хүнсний ногоотой хольж хэрэглэж болохгүй. Энэ нь гэдэсний хямрал үүсгэдэг. Ер нь ямар нэг хоолны дараа сүү уух хэрэггүй. Сүүг зөвхөн унтахын өмнө хоолноос хоёроос гурван цагийн дараа ууж байгаарай.

- Зөгийн балтай ус уусны дараа ургамлын тос орсон хоол хэрэглэж болохгүй.

- Вандуйтай салат болон хоолны дараа элсэн чихэртэй зүйл хэрэглэх нь ходоодонд маш муу нөлөөтэй.

- Тахианы махтай хоол идсэний дараа айраг уувал шууд хоолны хордлого болно.

- Хонины махтай хоол идсэний дараа ямар нэг төрлийн жимс идвэл ходоод гэмтэж, улмаар бөөлжүүлдэг.

- Мөн тахианы махтай хоол идсэний дараа тараг уувал элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө.

- Өндөг идсэний дараа элсэн чихэр, чихэр идэж болохгүй.

- Сонгинотой хоол идсэний дараа зөгийн бал хэрэглэвэл ходоод гэмтэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ