Найзыгаа зургаан удаа буудаж хөнөөсөн А.Мэндбаярын хэргийг хэлэлцэнэ

Өс хонзонгийн сэдлээр найзыгаа зургаан удаа буудаж хөнөөсөн А.Мэндбаярт анхан шатны шүүхээс өс хонзонгийн сэдлээр онц хэрцгий аргаар талийгаач М.Эрхэмбаярын амь насанд хүрсэн гэж 25 жилийн хорих ял оноосон.
Харин талийгаач М.Эрхэмбаярын аав Д.Мөнхжаргал шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Учир нь шүүхээс 25 жилийн хорих ял оноосон ч Өршөөлийн хуулиар суллагдах магадлал өндөр. Тиймээс бүх насаар нь хорих ял оноох ёстой гэж гомдол гаргаад байгаа юм. Гомдлыг маргааш Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ.
Шүүх хурлын үеэр А.Мэндбаяр нь “Талийгаач М.Эрхэмбаяр намайг байнга дарамталдаг байсан. Тэр ч бүү хэл миний найз охиныг хүчиндсэн. Тиймээс би айлгах зорилгоор сумтай буу худалдан авсан боловч нэг мэдэхэд аминд нь хүрчихсэн байсан. Би хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна” гэж мэдүүлсэн юм.
Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ