Мисс Т.Батцэцэг "Дэлхийн мисс 2014" өрсөлдөнө

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Монгол бүсгүй тодорлоо. “Мисс Монголиа 2014” наадмын үндэсний ялагчаар Т.Батцэцэг шалгарсан байна. Түүний тухай товч танилцуулбал, тэрээр 23 настай, биеийн өндөр 178 см, биеийн жин 54 кг ба 88-63-90 биеийн харьцаатай үзэсгэлэн төгс бүсгүй билээ. Түүнчлэн Азийн топ модель, “Манжуурын мисс”, “Мисс Монголиа 2010” тэмцээний дэд байрын шагналтай бөгөөд Шилмэл загвар агентлагийн багш юм. Ийнхүү Азийн цээжнээ орших Монгол тал нутгийн гоо үзэсгэлэн төдийгүй оюун билгийг гайхуулахаар Т.Батцэцэг ард олныхоо итгэлийг өвөрлөн алс нутгийг зорихоор болжээ.

Энэ удаагийн “Дэлхийн мисс 2014” тэмцээн ирэх 11 дүгээр сард Английн нийслэл Лондон хотноо “Excel London” төвд зохион байгуулагдахаар товлогджээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ