Гурван настай хүүхэд түлэгдэж нас барлаа

Өнгөрсөн амралтын өдөр ГССҮТ-д ирсэн хүүхэд нас барлаа гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу шалгахад гурван нас арай хүрээгүй хүүхэд тогоотой буцалсан усанд унаж түлэгдсэн шархаа даалгүй нас барсан хэрэг гарчээ.

Гурван настай хүүхэд өөрөө гүйгээд орчихов уу, гадны нөлөө байв уу гэдгийг цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байна.

Түлэнхийн төвд очсон өвчтнүүдийн дийлэнх нь санаандгүй байдлаар түлэгдсэн гэдэг ч манайхны сонор сэрэмжгүй байдал жилээс жилд ихсэж байгаа тухай мэргэжлийн хүмүүс хэлсээр анхааруулсаар л байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ