Малчид нүүхийг хүсэхгүй байна

Орон нутгийн удирдлагууд хэл аманд нэлээд өртөх болсон. Тэд ч харьяа нутагтаа эрх мэдлийнхээ хүрээнд олон захирамж, шийдвэрийг гаргаж байгаа.
Энэ удаад иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан нэгэн шийдвэрийг Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр гаргажээ.
Тэрээр аймгийн төвийн суурьшлын бүсэд амьдардаг малтай иргэдийг нүүлгэн шилжүүлэх захирамж гаргасан аж. Ингэснээр Хэрлэн сумаас 122 өрх нүүх шаардлагатай болж байна.
Тиймээс эдгээр малчид Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягт хүсэлт илгээжээ. Тэрхүү хүсэлтэд дээрх захирамжийг хүчингүй болгож өгөхийн сацуу шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцож өгөх тухай дурдсан байв. Түүнчлэн энэ захирамж нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл мөн хэмээн үзэж байгаа аж.
Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ