Хорих ангийн хүмүүжигчид мэргэжилтэй болж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран энэ оны нэгдүгээр сараас эхлэн хорих ангиудад хүмүүжигчдийг сургалтанд хамруулах болжээ. Одоогоор найман хорих ангийн 200 гаруй хүмүүжигч нийгэмд гараад мэргэжлээрээ ажиллах боломжтой болсон байна. Тэд уул уурхай хөгжиж, бүтээн байгуулалт өрнөж байгаа өнөө үед нэн хэрэгцээтэй байгаа хүнд машин механизмын чиглэлээр суралцаж төгсөх нь нийгэмд байр сууриа олоход чухал ач холбогдолтойгэж үзэж байгаа юм. Ийнхүү хамгийн сүүлд л гэхэд Хорих 419 дүгээр ангийн 22 хүмүүжигчдийг сургалтанд хамруулж, үнэмлэхийг нь олгожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ