Найзыгаа зургаан удаа буудаж хөнөөсөн А.Мэндбаярын хэргийг хэлэлцэнэ

Өс хонзонгийн сэдлээр найзыгаа зургаан удаа буудаж хөнөөсөн А.Мэндбаярт холбогдох анхан шатны шүүх хурал болж, хуралдаанаар А.Мэндбаярыг өс хонзонгийн сэдлээр онц хэрцгий аргаар талийгаач М.Эрхэмбаярын амь насанд хүрсэн гэж 25 жилийн хорих ял оноосон юм. Гэвч талийгаач Эрхэмбаярын ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан. Гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ.

Анхан шатны шүүх хурлын үеэр шүүгдэгч А.Мэндбаяр “Талийгаач М.Эрхэмбаяр намайг байнга дарамталдаг байсан. Тэр ч бүү хэл миний найз охиныг хүчиндсэн. Тиймээс би айлгах зорилгоор сумтай буу худалдан авсан боловч нэг мэдэхэд аминд нь хүрчихсэн байсан. Би хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна” гэж мэдүүлсэн юм. Харин улсын яллагч, шүүгч, өмгөөлөгч нарын тавьсан асуултад “Талийгаач Эрхэмбаяр намайг байнга дарамталдаг байсан. Тиймээс би учраа олохоор Налайх дүүрэгт очсон. Тэгээд машиндаа буугаа гаргатал гох нь дарагдаж, тэгээд Эрхэмбаярыг зургаан удаа буудчихсан” гэж зөрүүтэй мэдүүлэг өгч байв. Харин үүнд талийгаач Эрхэмбаяр аав Мөнхжаргал эгдүүцэж, “Үхсэн хүн үг хэлэх биш” гэсэн шиг аашилж байна. Хэрвээ үнэхээр тэгэж дарамталдаг байсан бол хуулийн байгууллагад яагаад хандаж болоогүй юм, мөн яагаад харьцаагаа таслаж болоогүй юм. Харин ч А.Мэндбаяр хүүг нь дандаа болж бүтэхгүй зүйлд уруу татаж, аавтайгаа нийлж ална гэж заналхийлж байсан тухай шүүх бүрэлдэхүүнд танилцуулж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ