Монголд америк менежменттэй анхны эмнэлэг нээгдлээ

Эрүүл мэндийн чанартай үйлчилгээг эрэлхийлж гадаад явдаг урсгалыг багасгаж, эх орондоо эмнэлэг, оношлогооны чанартай үйлчилгээ авах боломжийг олгох зорилгоор үндэсний М-Си-Эс Групп, Энержи Ресурс ХХК, Шунхлай Групп хамтран Интермед эмнэлгийг байгуулах нийгмийн төслийг санаачлан хэрэгжүүллээ.Интермед эмнэлэг нь европ стандартын дагуу Монголд баригдсан анхны эмнэлэг бөгөөд орчин үеийн оношлогоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэх боломжтой болж байгаагаараа онцлог юм.

Эмнэлгийн удирдлагыг Азийн бүсийн хэмжээнд эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг АНУ-ын Юнайтед Фэмили сүлжээ эмнэлэгтэй хамтарсан менежментийн баг хариуцаж, монгол эмч мэргэжилтнүүд америкийн нарийн мэргэжлийн эмч нартай оношилгоо, эмчилгээ болон сургалтын чиглэлээр хамтран ажиллах юм. Тус эмнэлгийн бүтээн байгуулалтад дотоод, гадаадын 200 орчим компанийн 4000 гаруй инженер техникийн ажилчид, мэргэжилтнүүд оролцож, төслийн нийт хөрөнгө оруулалт 100 гаруй тэрбум төгрөгт хүрчээ.Интермед эмнэлэг нээгдсэнээр эрүүл мэндийн салбарт 250 гаруй ажлын байр шинээр бий болж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ