“Танхай эмээ”-г 10 саяар зарсан уу

Монголын цахим ертөнцөд хамгийн их дуулиан тарьдаг олны танил жиргээч бол “Танхай эмээ”. Байсгээд л төрийн томчууд, олны анхааралд өртсөн хүмүүсийг хөөрхөөн шоглочихдог "Танхай эмээ" хаягийн ард хэн байгаа бол гэдэг нь сонирхол татсаар ирсэн.
Нэг биш нэлээд хэдэн идэвхтэй цахимчид түүний ард байгаа гэх таамаглал хөвөрсөөр байсан бол одоо Жүдо бөхийн холбоонд ажилладаг нэгэн эрхмэ энэ хаягийг эзэмшдэг гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл хамгийн сүүлд "Танхай эмээ"-г хэн нэгэнд 10 сая төгрөгөөр зарсан гэх мэдээлэл чих дэлсэж эхэллээ.
10 саяыг цахим хаягт цацчихсан гээд бодохоор хэн нэгэн мөнгөтэй төгрөгтэй улстөрийн хүрээний эрхэм байх нь тодорхой хэмээн хэвлэлүүд бичээд эхэлжээ.
Б.Уужим

СЭТГЭГДЭЛ БИЧИХ