Галзуурсан азарганд хазуулжээ

Нийслэлийн ойролцоо орших Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг “Бургасын сүүл” гэдэг газар энэ сарын 15-ны өдөр 37 настай эрэгтэй Д, 32 настай эрэгтэй А нар галзуурсан азарганд хазуулсан.

Тэрхүү азаргыг хазсан байх магадлалтай чонын махыг нь 20 гаруй хүн эд эрхтнээр нь хувааж идсэн бөгөөд тэдгээр хүмүүсийг вакцинжуулах арга хэмжээ авсан.

Мөн Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Гашуун” гэдэг газар энэ сарын 16-нд гурван үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн.

Дээрх малын сэг зэмээс дээж авч аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогдсон.

Түүнчлэн Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг “Ухаа” гэдэг газар иргэн Ч-гийн нэг үхэр энэ сарын 17-нд халдварт өвчтэй болох нь тогтоогдсон гэнэ. Дээрх газруудад аймгийн засаг дарга нарын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ