“Жаргалд умбасан Улаанбаатар” үзэгчдийг байлдан дагуулж байна

“Мөрөөөдлийн театр”-ын уран бүтээлчид энэ сарын 19-ний өдөр Тусгаар тогтнолын ордонд шинэ уран бүтээлийн нээлтээ хийсэн билээ.
Тайз, дэлгэцийн бүтээлээрээ үзэгчидтэй хэдийнэ танил болсон тэд энэ удаад “Жаргалд умбасан Улаанбаатар” нэртэй шоу тоглолтоороо үзэгчдэд бэлэг бариад байгаа юм.
Уг шоу тоглолтод уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарлага авсан жүжигчин СТА Ш.Алтанцэцэг буюу Аяа тогложээ. Мөн “Шинэ өнгө” хамтлагийн залуу жүжигчин Х.Баярмаа, жүжигчин Навчаа нар оролцон тоглосон байна.
Шоу тоглолт нээлтээ хийсэн өдрөөсөө эхлэн үзэгчдэд өндрөөр үнэлэгдэж, “Жаргалд умбасан Улаанбаатар”-ыг үзэх гэсэн үзэгчид өдөр бүр танхим дүүргэж буй аж.
Дашрамд дуулгахад “Мөрөөдлийн театр”-ынхан хошин урлагт шоу энтертэйментийг хөгжүүлэхээр сүүлийн үеийн тоглолтуудаа арай шинэлэг байдлаар хүргэж эхлээд байгаа юм.
Ингээд “Мөрөөдлийн театр”-ын хамт олонд цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсээд “Жаргалд умбасан Улаанбаатар” тоглолтын зурагнаас үзэгчдэд хүргэж байна.




















СЭТГЭГДЭЛ БИЧИХ