"Гэр" грилл рестораны хоолноос жоом гарч, зөөгч нь баталгаажуулжээ

Нийтийн үйлчилгээний газруудын ариун цэврийн асуудал хэзээний л монголчуудын хувьд шүдний өвчин байсаар ирсэн. Улаанбаатарт хариас ирж нийтийн хоолны салбарт ажиллагсад монгол иргэдийг малаас дорд үзэж элдэв эрүүл ахуйн чанарын шаардлага хангахгүй, шинжилгээгүй бүтээгдэхүүнээр хоол хийх тохиолдол цөөнгүй гардаг.

Мөн монгол иргэд маань ч хариуцлагагүй ажиллагааныхаа харгайгаар хүмүүсийн эрүүл ахуйд хортой бүтээгдэхүүнээр хоол хийх, наад захын ажлын байрны шаардлага хангахгүй байх зэрэг олон асуудал үүсгэдэг.

Тэгвэл үүний баримт болсон нэгэн гэрэл зураг өнөөдөр фэйсбүүкээр цацагдаж, тараагдаж байна. Мэргэжлийн хяналтынхан мэдээж хэрэг энэ асуудлыг зүгээр өнгөрүүлэхгүй бизээ. Орчин үеийн гадаад үгээр нэр хаягаа хийсэн тансаг хоолны газрууд үнэн чанартаа ийм л байдаг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ